Монгол хэл

[засварлах | edit source]
Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Монгол хэл
Орчин цагийн Монгол хэл
Газар оронМонгол улс; Хятад улсын Өвөр Монгол орныг багтаагаад найман муж орон; Орос улсын БуриадХалимаг хоёр орон, бусад газар; бусад улс
Эзэмнэгч6.5 сая хүн (тооцоо)
ХэлтэнМонгол үндэстэн
Төрөл зүйМонгол хэлний бүлэг
  • Монгол хэл
Онцлох аялгуу
1. Төв аялгуу (Халх–Цахар–Ордос)
4. Дорнод аялгуу (Хорчин–Харчин)
Бичиг үсэг1. Худам монгол үсэг (1204–өнөө)
2. Монгол кирил үсэг (1941–өнөө)
3. Тод монгол үсэг (1648–өнөө)
4. Буриад кирил үсэг (1939–өнөө)
5. Халимаг кирил үсэг (1941–өнөө)
Албан ёсоор хэрэглэдэг газар орон
Үндсэн нэг«Монгол» → Монгол улс Монгол (МУ)
Хоёрын нэг«Монгол» → Өвөр Монгол(ӨМӨЗО)
«Буриад» → Бүгд Найрамдах Буриад Улс Буриад(БНБурУ)
«Халимаг» → Бүгд Найрамдах Халимаг Улс Халимаг(БНХалУ)
Тохируулагч– МУ: Төрийн хэлний зөвлөл[1]
– ӨМӨЗО: Монгол хэл
   бичгийн ажлын зөвлөл[2]
Олон улсын томъёолбор  (англ.)
ISO 639-1mn
ISO 639-2mon
ISO 639-3mon – inclusive code
Individual codes:
khk – Khalkha Mongolian
mvf – Peripheral Mongolian
Linguistic map of the Mongolic languages.png
Монгол төрлийн хэл яриаг Тyркийн эрдэмтэн
ангилж, англиар бичсэн тойм газрын зураг
Atlas Mongolica.jpg
Mongol atlas.jpg
MongolianLanguages.jpg
Mongolic Lang-map.jpg
China linguistic map.jpg
Mongolic.jpg
БНХАУ - үндэстнүүдийн тархалт.png
Монгол үндэстний эрт эдүгээ цагийн хэл аялгууүсэг бичгийг хамтад нь Монгол хэл бичиг гэнэ. Түүнээс Монгол үндэстнийэх хэлийг Монгол хэл (худам монголоор монггул хэлэ, тод монголоор монггол хэлэн) гэдэг. Монгол хэл 13-15, 16-р зууны нэг, 16-18, 19-р зууны гэх мэтээр шатлан хөгжиж 20-р зуунд "Орчин цагийн монгол хэл"-тэй золгосон юмсанжээ. Монгол хэлийг өрнөдумард, дорнод, төв гэсэн үндсэн дөрвөн аялгуутай, биесээсээ тасралгүй үлдсэн хэл аялгуу юм гэж 1959 онд Ш.Лувсанвандан эрдэмтэн хэлсэн байдаг.
1206 онд Монгол үндэстэн бат тогтож, Согд, Уйгур ул сууриас өөрийн үсэг бичигтэй болжээ. Өнөө цагт хэлвэл Худам(1204?–), Тод (1648–) гэсэн хоёр янзын монгол үсэг, Монгол (1941–) Буриад (1939–) Халимаг (1941–) гурван янзын кирил үсгийн аль нэгийг нь ашиглан Монгол хэлээ тэмдэглэснийг Монгол бичиг (Худам монгол бичигтэй андууруузай) гэнэ. Өнөөдөр тусгүй ч ДөрвөлжинСоёмбогалигВагиндрын зэрэг үсэг бичгийн уламжлал бас бий. Монгол хэл бичиг нь эгшиг зохицох ёстойАлтай хэлний язгуурын ерөнхий шинж буюу өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн дарааллаар өгүүлбрээ бүтээдэг. Нэр үг, үйл үгийн адаг нь тийн ялгал, дагавар, нөхцлөөр хувирдаг.
Монгол хэл бичигт үгийн утгыг бүрэн илэрхийлэхэд шаардлагатай бүх авиа болон үсэг байдаг учир монголчууд гадаад хэлийг хялбархан сурдаг. Хэдийгээр уламжлалт монгол цагаан толгойн үндсэн үсэгт "ф", "к" үсэг ордоггүй ч монгол цагаан толгойд "ф"-тэй төстэй "б", "в" үсэг, "к" үсэгтэй төстэй "г", "х" үсэгнүүд байдаг учир монгол хүн ямар ч гадаад хэлийг богино хугацаанд сурах боломжтойгоороо давуу юм. Мөн халх үгэнд "к" үсэг хэрэглэгдэггүй ч ойрд үгэнд "к" үсэг түгээмэл хэрэглэгддэг.
Япон хэлэнд "л", хятад хэлэнд "р" үсэг байдаггүй учир япончууд "л" үсэгтэй гадаад үгийг "р" үсгээр, хятадууд "р" үсэгтэй гадаад үгийг "л" үсгээр дууддаг. Жишээ нь япончууд "монгол" гэхийг "монгору" гэж дууддаг.

Ангилал[засварлах | edit source]

1959 онд Монголын эрдэмтэн Ш.Лувсанвандан урьд нь монгол хэл аялгууг А.РудневБ.Я.ВладимирцовГ.Д.СанжеевН.ПоппеН.Чингэлтэй нарын ангилж байсан саналыг харьцуулан үзээд харилцан зөрүүтэй зүйлсийг нь ойлгомжтойгоор тайлбарлажээ. Түүний дараа тэрээр өөрийн өвөрмөц саналаа дэвшүүлсэн байдаг:[3]
  • Өрнөд аялгуу: — Шинжааны ойрд (60 000 орчим), Ижил мөрний халимагууд (100 000 орчим)
    • Төв, өрнөдийн завсрын аман аялгуу — Хөх нуур, Альшаа, Эзэнэ гол, Ховдын ойрдын аман аялгуу
  • Умард аялгуу: — Байгалийн урд биеийн буриад, Байгалийн хойд биеийн буриад (бүгд ≈300,000)
    • Төв, умардын завсрын аман аялгуу — Сэлэнгийн аман аялгуу, баргын аман аялгуу
  • Төв аялгуу: — Халх (1 000 000 орчим), Цахар (100 000 орчим), Ордос (60 000 орчим)
  • Дорнод аялгуу: — Хорчин (540 000 орчим), харчин (350 000 орчим)
    • Төв, дорнодын завсрын аман аялгуу — Баарин, ар хорчин, найман, онниудын аман аялгуу” гэж ангилагдана.

Халх аялгуу[засварлах | edit source]

Халх аялгуу нь Монгол улсын нэг төв аялгуу юм. 3 сая[4] гаруй хүн ам бүхий Монгол Улсын хүн амын 84 орчим хувийг эзлэх Халхуудын аялгуу бөгөөд түүнд тохируулан кирилл бичгээр тэмдэглэх бичгийн хэл болох Монгол хэл нь Монгол Улсын албан ёсны хэл (Монгол Улсын Үндсэн Хууль, 8 дугаар зүйл) болно. Хэд хэдэн дэд аялгуунд хуваагдана. 1941 оноос ЗХУ-ын нөлөөгөөр Монгол бичгийг халж, «ө», «ү» үсгийг нэмж, орос үсгийн авч хэрэглэсэн нь одоогийн Монгол улсын бичгийн Монгол хэл юм.

Цахар аялгуу[засварлах | edit source]

Цахар аялгуу (Шулуун хөх хошуу) нь Өвөр Монголын нэг төв аялгуу юм.

Өвөрлөгч аялгуу[засварлах | edit source]

Өвөр Монголд албан ёсоор хэрэглэгдэх Монгол хэл нь нэг төв аялгуу болох Цахар аялгууг баримжаа авиа гэж нэрлэдэг. Албан ёсоор хэлийг тэмдэглэхэд хэрэглэдэг Монгол бичиг бол олон авиаг нэг үсгээр тэмдэглэх уламжлалтай байдаг болон өөр хэлтэн хүмүүстээ холилдон сууж байгаа зэргээс шалтгаалан Өвөр Монголд олон аялгуу байдаг. Өвөр Монголын төв хэсэгт тархсан Цахар аялгуу нь Халх аялгуутай ялгаа тун бага байдаг бол, зүүн талын Хорчин, Харчин аялгуу нь дуудлага, авиагаараа нэлээд ялгаатай. Энэ нь Монгол хэлний зүүн аялгуу юм. Хойд этгээдэд Барга, түүнийг төрөл Буриад аялгуу, баруун талд Ойрад аялгууд (Ордос аялгуу багтана) байна. Өвөр Монгол дахь, Монгол хэл нь албан ёсоор Урд Монголын, Ойрад, Барга-Буриад гэх гурван аялгад хуваагддаг. Урд Монголын аялгуу гэдэг нь Цахар, Ордос, Баарин, Хорчин, Харчин болон Алшаа аман аялгуунуудыг хамарна.[5]

Буриад аялгуу[засварлах | edit source]

Буриад аялгуу нь Монгол хэлний хойд аялгуу болох бөгөөд зонхилох ярилцагчид нь ОХУ-ын Буриад улсад хэлээ Хори аялгуунд үндэслэн дүрэмжүүлж, 1939 онд «ө», «ү», «h» гэсэн гурван үсэг нэмж орос үсгийг авч, албан ёсны бичгийн хэл болгон Буряад хэлэн, Буряад-Монгол хэлэн хэмээн нэрлэгдэж байна. Монгол улс дахь Буриадууд Халх-Монгол кирил бичиг, Өвөр Монгол дахь Буриадууд Монгол бичгээр хэлээ тэмдэглэж байна. Буриад аялгуу нь дотроо 4 аман аялгуу багтаадаг. Эдгээр нь баруун (эхирид, булагад), дундад (алайр, түнхэн), зүүн (хори), урд (сонгоол, сартуул) аман аялгуунууд юм.

Ойрад аялгуу[засварлах | edit source]

Ойрад аялгуу нь Монгол хэлний баруун аялгуу юм. ОХУ-ын Халимаг, Монгол, Хятад гэх 3 улсад байх Ойрад аялгуунууд нь авиа, үг зүйн хувьд адил бөгөөд үгсийн сангийн хувьд улсын албан ёсны бичгийн хэлнээс хамааран зарим ялгаанууд ажиглагддаг. 1938 оноос Халимаг-Монгол хэлийг тэмдэглэхэд «ә», «һ», «җ», «ң», «ө», «ү» зургаан үсэг нэмж, «ъ» үсгийг хасч орос үсгийг авч, албан ёсны бичгийн хэл болгон Хальмг келн гэж нэрлэж байна.

Ярилцагчдын тоо[засварлах | edit source]

Явцуу утгаарх Монгол хэл нь Монгол улс болон, Өвөр Монголын өөртөө засах оронд албан ёсны хэл юм. Нийтдээ 5.2 сая хүн тус хэлээр хэлэлцдэг гэсэн 2005 оны судалгааны үр дүн байдаг.[6]. Хятад улс дахь хэлэлцэгсдийн тоог мэдээлэл дутуугаас болж яг нарийн тодорхойлоход төвөгтэй байдаг. 5.8 сая Монгол хүн Хятад улсад амьдарч байгаа гэх статистик байгаа боловч Монгол хэлээр хэлэлцэгсдийн тоо тэдний дотор буурч байгаа ба ялангуяа суурьшмал газруудад болон залуучуудын дунд буурч байна.[7] Хятад улс дахь Монгол хэлээр ярилцагсдын ихэнх нь Өвөр Монголд байдаг бол Харчин болон Хорчин аялгаар ярилцагсад нь Өвөр Монголын зүүн талын залгаа мужуудад байна.[8] Орост (1989 оны тооллогоор) 376 мянга орчим хүн буриадаараа ярьдаг. Үүний 86,6 %-нь Буриад хэлийг, 13,3 %-нь Орос хэлийг эх хэлээ хэмээн хариулсан байдаг. Халимаг хэлээр ярилцагсдын тоо тодорхойгүй байдаг. 1991 оноос хойш Буриад, Халимагт эх хэлүүд нь Орос хэлтэй зэрэгцэх албан ёсны хэл болсноор дунд сургуулиудад заан сургах болсон.

Тулгамдсан асуудал[засварлах | edit source]

Монгол улсаас өөр улсад амьдарч буй Монголчууд нь төрөхдөө эх хэлээрээ хэлд орох боловч сургуульд сурах, цаашлаад их дээд сургуульд сурах, төгсөөд ажил олох тэр орчин нь Хятад юмуу, Орос хэлээр байдаг тул улсынхаа албан ёсны хэрэгцээнд шахагдан монгол хэл нь орхигдож дайвар хэлний буюу судалгааны хэлний үүрэгтэй болж байна.
Улсын албан ёсны хэл болох хятад, орос хэлний хүчтэй хүрээлэлд байгаа буриад, халимаг, өвөрмонголчууд маань эх хэл аажим аажмаар ийнхүү хэрэглээний хүрээ нь аяндаа багсаж, мөн нөгөө талаар үгсийн сангийн бүрэлдхүүн ихээхэн эрлийзжиж уугуул монгол хэлнийхээ чанарыг алдан олон зуун жил харь хэлний хүрээлэлд байж салангид монгол хэл болсон могол, монгор, дунсян, баоань хэлтний хувь заяа руу аажимдаа дөтөлсөөр байна.[9] Монгол улсад ч бас интернетийн хөгжилтэй уялдан Англи, Орос хэлний үг томъёоны Монгол үг байсаар байтал шууд галигчлан хэрэглэх, чамирхан хэрэглэх хандлага нэмэгдэж эх хэлний цэвэр байдал алдагдсаар байгааг анхаарч, хүн бүр гадаад үг аль болох хэрэглэхгүй байхыг хичээн, нэгэнт хэрэглэгдэж буй гадаад үгнүүдийг Монголчлон засах ёстой юм.

Цагаан толгой[засварлах | edit source]

Худам монгол үсэгГалиг
эхэнддундадагтлатинкирил
Mg a initial.png2mg ae medial.png3mg ae final.png3mg ae2 final.pngaА
Mg e initial.pngeЭ
Mg i initial.png2mg i medial.png
Mongol i middle2.jpg
3mg iy final.pngi, yiИ,Й, Ы, Ь
Mg ou initial.png2mg öü2 medial.PNG3mg ouöü final.PNGo, uО, У
Mg öü initial.PNG2mg öü1 medial.PNG2mg öü2 medial.PNG3mg ouöü final.PNGMongol oe tail.jpgö, üӨ, Ү
Mg n initial.png2mg n1 medial.png
2mg n2 medial.png
3mg ae final.png3mg n2 final.pngnН
2mg ng medial.png3mg ng final.pngngН, НГ
Mg b initial.png3mg ouöü final.PNG3mg b1 final.png3mg b2 final.pngbБ, В
Mg p initial.png2mg p medial.png3mg p final.pngpП
Mg q initial.png2mg q medial.png3mg q final.pngqХ
Mg gh initial.png2mg gh1 medial.png2mg q medial.png3mg gh1 final.png 3mg q final.pngγГ
Mg g initial.png2mg g medial.pngkХ
3mg g final.pnggГ
Mg m initial.png2mg m medial.png3mg m final.pngmМ
Mg l initial.png2mg l medial.png3mg l final.pnglЛ
Mg s initial.png2mg s medial.png3mg s final.pngsС
Mg sh initial.png2mg sh medial.png3mg sh final.pngšШ
Mg td initial.png2mg td2 medial.png2mg td1 medial.png3mg td final.pngt, dТ, Д
Mg c initial.png2mg c medial.pngčЧ, Ц
Mg j initial.png2mg j medial.pngjЖ, З
Mg y initial.png2mg y medial.png3mg iy final.pngy-Й, Е*, Ё*, Ю*, Я*
Mg r initial.png2mg r medial.png3mg r final.pngrР
Mg w initial.png2mg w medial.pngvВ
Mg f initial.png2mg f medial.png3mg f final.pngfФ
Mg k initial.png2mg k medial.png3mg k final.pngК
Mg ts initial.png2mg ts medial.png(c)(ц)
Mg z initial.png2mg z medial.png(z)(з)
Mg h initial.png2mg h medial.png(h)(г, х)
Mg zh initial.png(zh)(-,-)
Mg ri initial.png(ř)(-,-)
Mg ch initial.png(chi)(-,-)
Кирил үсэг
Халимаг
(1941–)
Монгол
(1941–)
Буриад
(1939–)
АаАаАа
Әә
БбБбБб
ВвВвВв
ГгГгГг
Һһ
ДдДдДд
ЕеЕеЕе
ЁёЁёЁё
ЖжЖжЖж
Җҗ
ЗзЗзЗз
ИиИиИи
ЙйЙйЙй
КкКкКк
ЛлЛлЛл
МмМмМм
НнНнНн
Ңң
ОоОоОо
ӨөӨөӨө
ПпПпПп
РрРрРр
СсСсСс
ТтТтТт
УуУуУу
ҮүҮүҮү
ФфФфФф
ХхХхХх
Һһ
ЦцЦцЦц
ЧчЧчЧч
ШшШшШш
ЩщЩщЩщ
ъъ
ЫыЫыЫ
ььь
ЭэЭэЭэ
ЮюЮюЮю
ЯяЯяЯя
38 үсэг35 үсэг36 үсэг

Мөн үзэх[засварлах | edit source]

Ишлэл[засварлах | edit source]

  1. Jump up Törijn alban josny helnij tuhaj huul'. MongolianLaws.com (2003-05-15). 2009-03-27-д хандсан. The decisions of the council have to be ratified by the government.
  2. Jump up "Mongγul kele bičig-ün aǰil-un ǰöblel". See Sečenbaγatur et al. 2005: 204.
  3. Jump up Г.Батзаяагийн ишлэснээр Ш.Лувсанвандан Монгол хэл аялгууны учир (1959)
  4. Jump up Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймагт мэндэллээ news.mn (2015)
  5. Jump up “Öbür mongγul ayalγu bol dumdadu ulus-un mongγul kelen-ü saγuri ayalγu bolqu büged dumdadu ulus-un mongγul kelen-ü barimǰiy-a abiy-a ni čaqar aman ayalγun-du saγurilaγsan bayidaγ.“ (Sečenbaγatur et al. 2005: 85).
  6. Jump up Svantesson et al. 2005: 141, 143. On the other hand, Sečenbaγatur et al. 2005: 206 (an Inner Mongolian source) assumes four million Inner Mongolians to be proficient in Mongolian.
  7. Jump up Janhunen 2003d: 178.
  8. Jump up Sečenbaγatur et al. 2005: 565.
  9. Jump up Л. ЧУлуунбаатар: Монгол хэлний сургалт хийгээд монгол хэлний одоогийн байдал Цахим Өртөө сүлжээ

Гадаад холбоос[засварлах | edit source]