Та цахим орчинд хэдэн цагийг өнгөрүүлдэг вэ?

Sunday, February 25, 2018

монгол орны хөгжил

Монголын хөгжлийн шинэ гарц юу вэ?

Он тооллын гурав дахь мянган оргилуун их 21-р зууны эхэнд хэн, юутай дэвшин орсон нь манийхаа хувь заяаг хөндсөн суурь хийгээд тулгамдсан асуудал. Юутай гэдгийн цаана эх түүх, элгэн нутаг, эрдэм номоос /баялаг/ маань өөр эд таваар, эрээн мяраан элдэв зүйл сэтгэгдэх учиргүй. Харин хэн гэдэг нь хэцүү бөгөөд Хар захын тоосонд дарагдаж яваа халамцуу эр үү Харь гүрний тэргүүнтэй хэлэлцэж суугаа эрхэм түшээд үү Бид юутай ч улам бүр даяарчлагдаж “нэг тосгон” болж буй энэ дэлхийд өөрсдийгөө хэн гэдгээ харуулмаар, гайхшруулмаар, бахдуулмаар байна. Ингэхийн тулд бид яах ёстой вэ? Бидэнд ямар гарц байна вэ? Юуны түрүүнд гарц, хөгжлийн гарц гэдэг үгээ тайлбарлахаас эхлэх нь зөв болов уу. Шатарт бол шалуулсан, дулуулсан, маданд орох аюул тулгарсан үед зугтах, аюулаас зайлах зөв нүүдлийг гарц гэнэ. Ер нь гацаанд орсон үед гарц хайдаг нь адгуусан амьтны болон оюун ухаант хүний жам ёсны үйлдэл, байгалийн хууль байдаг. Тэрхүү байгалийн хуулийг зөрчсөн нь үгүй болж, зохицсон нь цааш хөгждөг. Хөгжлийн гарцын хувьд мөн л утга, угшил нэг. Монгол улс цаашид хөгжин дэвшихийн тулд хөгжлийн зөв оновчтой гарцыг эрэн олж түүнийгээ хурдан оновчтой хэрэгжүүлэх нь туйлын чухал хэрэг бөгөөд үүнд Эрдэмтэн мэргэд, Төрийн түшээд, Жирийн иргэд болон монголын төлөө гэсэн сэтгэлтэй хэн бэ гуайн ч санаа оноо, үйл ажиллагаа шийдвэрлэх үүрэгтэй юм. Үүнийг удирдлага болгон монголын төлөө гэсэн сэтгэлтэй жирийн нэгэн залуу хүний хувьд монгол улсын хөгжлийн шинэ гарц юу вэ? гэсэн асуултанд өгөх гурван хариулт буюу санал байна. Санал 1 Ард түмнээ мөнхийн галиварваасан модтой зүйрлэвээс үе үеийн хүмүүсийг хавар хаврын навч нь түүхийн буурал явдлыг газарт алдалсан үндэс нь гэж хэлж болох мэт. Аварга модны үл үзэгдэх үзүүр тэргүүн болж, жаргалтай дэлгэр зунаар шувуудын ганганаанд баясан сэрвэлзэх зулзаган навчис шороонд мөлхөж, хайрга хатуу чулуунаас ч болов ус чийгийг олох, эс олохын дунд тэмтэрч чангаарахсан үндэс юугаа онсгойтон мартваас юуны хэрэг билээ. Ингэж бодохуй “түүхэнд оргүй өнөөдөр, өнөөдөрт оргүй маргааш” гэж үгүйн адил монголын хөгжлийн гарц өнгөрсөн түүхэнд маань байсаар байтал бид яагаад шинэ гарцыг хайх болов. Эцэг өвгөдийн маань хөлс, цусаар боссон агуу түүхийн торгон хэлхээсэнд хөгжлийн алтан түлхүүр эзнээ хүлээн хэвтэж байна. Энэ алтан түлхүүр бол гүр түүхийн эздийн маань алтан сургаал туршлага юм. Эцэг өвгөд маань сургаалдаа: Биеэ засаад /хөгжүүлээд/ Гэрээ зас /тохижуул/ Гэрээ засаад /тохижуулаад/ Төрөө зас /төвхнүүл/ гэж өгүүсэн байдаг бөгөөд энд юун түрүүнд өөрийн биеийг засч хөгжүүлэхийг чухалчилж үзсэн нь учиртай. Юу гэвэл монголын хөгжлийн гарц юу вэ? гэж том сэтгэхээсээ өмнө миний өөрийн хөгжлийн гарц юу вэ?гэж хүн бүр дотор хүнээсээ асууж хариултаа олж авах нь маш чухал юм. Өнөө үед тухайн улсын хөгжил хэр байна вэ? гэдгийг авч үзэхдээ эдийн засгийн шалгуурыг гол болголгүй хүний хөгжил, бие хүний хөгжил хэр байна вэ? гэдгээс шалтгаалж тухайн орныг өндөр хөгжилтэй, хөгжиж буй, буурай хөгжилтэй гэж хувааж байна. Иймээс хүний хөгжлийг илүүд тавьж, хүүхэд багачуудыг багаас нь эцэг өвгөдийнхөө алтан сургаалаар сурган хүмүүжүүлж Байгальд хайртай Түүхээрээ бахархдаг Хүнлэг энэрэнгүй, мэдлэг боловсролтой шинэ иргэдийг бэлтгэх нь монголын хөгжлийн нэг гарц болох болов уу. Санал 2 Улс болгон өөр өөрийн өвөрмөц онцлог нөөц, боломжиндоо тулгуурласан хөгжлийн гарцыг бий болгож түүнийгээ амжилттай хэрэгжүүлж чадсанаар амжилтанд хүрдэг нь өнөөгийн өндөр хөгжилтэй гэх орнуудын хөгжсөн нууц, туршлагаас нь шүүн үзвэл тийм байна. Амжилттай хөгжих нь туршлагаас Туршлага нь хөгжил гацаанд орсноос өөрөөр хэлбэл амжилттай хөгжихөд зайлшгүй хэрэгтэй чухал зүйлийн нэг нь туршлага бөгөөд тэр нь заавал ч үгүй алдаж байж, алдсан алдаанаасаа суралцаж байж олж авдаг нэг хатуу хуультай. Энэ нь ч улс орнуудын хөгжлийн түүхээс харагддаг. Жишээ нь: Өнөөгийн хятад орон байна. Хятадад 1958-1976 он хүртэл үргэлжилсэн “Гурван улаан тугийн бодлого” буюу “Их үсрэлт”, “Ардын коммуни”, “Аугаа их пролетарийн соёлын хувьсгал” гэгч нь тус улсад улс төрийн эмх замбараагүй байдлыг үүсгэж Хятадын нийгэм эдийн засаг, соёл бүхэлдээ уналтанд орж, өлсгөлөн, ядуурал, үхэл улс орныг бүхэлд нь хамарсан бөгөөд 1958-1961 оны хооронд 50 сая гаруй хүн нас барсан байна. Үүнийг хожим нь /14-18 насны залуучууд байлаа/ сурч боловсрох, хөгжих он жилүүдээ дэмий алдсан “алдагдсан үе” хэмээх хоч зүүлгэсэн билээ. Хятадууд энэ алдагдсан үе, алдагдсан он жилүүдээсээ, 50 сая хүний амиар олж авсан тэр туршлагаасаа сургамж авч 1979 онд Дэн Сяо Пиний санаачлагаар эхэлсэн хятадын эдийн засгийн шинэчлэлтийн бодлого нь 1.Хөдөө аж ахуй 2.Аж үйлдвэр 3.Шинжлэх ухаан техник, технолог 4.Батлан хамгаалах салбарт амжилттай хэрэгжиж өнөөдөр хятадын эдийн эдийн засгийн тогтвортой, хурдацтай хөгжил нь дэлхий нийтийн улс төрийн бүтэц өөрчлөгдөхөд хүргэж эдийн засаг, гадаад худалдаа нь 10-15 жилд эрчимтэй өсч зүүн азийг төлөөлсөн бар болох шинж нь тодорхой болж улмаар АНУ-тай өрсөлдөх хэмжээний болохыг судлаачид бичиж тэмдэглэж байна. Хятадын хөгжлийн энэ туршлагаас авч үзвэл өнөөдөр монголчууд бид 1990 оноос эхэлсэн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлтээсээ олж авсан алдаа эндэгдлээсээ суралцаж, ололт амжилтан дээрээ суурилж хөгжилтэй орнуудын туршлага, чөлөөт зах зээлийн хөгжлийн зүй тогтол, үйлчлэх механизмыг нь нэвтрүүлж 1.Аж үйлдвэр /хүнд, хөнгөн, уул уурхай/ 2.Уламжлалт хөдөө аж ахуй /Фермерийн аж ахуй/ 3.Шинжлэх ухаан техник, технологи 4.Эрүүл мэнд, боловсрол. Мөн дэд хэсгүүд болох 1.Батлан хамгаалах 2.Цахилгаан эрчим хүч 3.Зам тээвэр, аялал жуулчлал 4.Холбоо харилцаа гэсэн чиглэлүүдэд урт хугацааны зорилго, зорилтуудыг дэвшүүлж түүндээ амжилттай хүрэх явдал маш чухал бөгөөд энэ нь монголын хөгжлийн нэг гарц болох болов уу. Санал 3 Өнөөдөр монголд уул уурхайн, ашигт малтмалын талаар дээр дооргүй ярилцаж, Оюу-толгой, Таван толгойн ордууд ярианы сэдэв болж телевиз, радио, сонин хэвлэлээр янз бүрийн үзэл бодол, байр сууриуд өөр өөрийн өнцгөөс асуудлыг ярьж хэлэлцэж байна. Ярьж байна, хэлэлцэж байна, жагсаж байна гэдэг асуудлыг шийдвэрлэхэд эерэг сайн нөлөөтэй боловч бүгд өөр өөрийнхөөрөө зүтгэж, асуудлыг туйлшруулж, хурцдуулж буй нь харамсалтай. Ер нь Оюу-толгойн орд хэр их нөөцтэй, хэр зэрэг ач тусыг монголын ард түмэнд үзүүлэх вэ? гэдэг асуудал бол хоёрдогч зүйл. Харин анхдагч зүйл бол: Монголчууд биднийг гадныхан янз бүрээр л хэлж ирсэн нэг үе Үхэр монголчууд Түүхээ эрж буй үндэстэн Алтан дээр суусан гуйлгачин г.м. Гэтэл өнөөдөр алтан дээр суусан гуйлгачин маань гэв гэнэт л нэг нартай өдөр алтан дээр суусан ухаантан болчихсон мэт аашилж байна. Уг нь бол алтан дээр суусан гуйлгачин маань эхлээд алтан дээр суусан мэдлэгтэй, боловсролтой, ёс суртахуунлаг хүн болох ёстой баймаар. Харин дараа нь нэгэнт ухаантай, мэдлэгтэй, боловсролтой хүн маань тэрхүү алтаа яаж өөртөө болон өрөөлд хэрэгтэй зүйл болгон хувиргах вэ? яаж аривжуулж ашиг тусыг нь хүртэх вэ? гэдгээ шийдмээрсэн. Гэтэл өнөөдөр энэ байдал бүр эсрэгээрээ байна. Харин дээрх алтан дээр суусан хүний адил Оюу-толгой болон бусад олон ордыг зөв ашиглах нь монголын хөгжлийн нэг гарц болох болов уу.

1 comment:

  1. "Би Атла Зээлийн Хөтөлбөр, Рон Холдинг компаниудтай хоёр тусдаа зээл дээр ажиллаж байсан. Тэд гайхалтай зүйл биш юм! Тус баг нь маш мэргэжлийн бөгөөд нэмэлт хөрөнгө нь манай бизнесийг өргөжүүлэхэд тусалсан. Өндөр зөвлөж байна. "
    холбоо барих Atlasloanfirm@outlook.com/ Whatsap / Hangout / +1 (443) 345 9339

    ReplyDelete

монгол хэлний үүүсэл

Монгол хэл [ засварлах  |  edit source ] Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас Монгол хэл Орчин цагийн Монгол хэл Газар орон ...